Даргын мэндчилгээ

  • PDFPrintE-mail

МЭНДЧИЛГЭЭ

Эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим хуудсаар дамжуулан дэлхийн болон Монгол орны өнцөг булан бvрт амьдарч ,энэ салбрын хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй Өлгийчүүд та бvхэндээ айлчлан ирж буй 2015 оны  хонь жилийн мэндийг хүргье.

Шинэчлэлийн Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсанаар өнгөрсөн 2013-2014 онуудад бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл,арга хэмжээнүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Төрийн худалдан авах ажиллагааны үйл явцыг шуурхай, нийтэд хүртээлтэй, ил тод зохион байгуулах, тендерт оролцогчдыг мэдээллээр хангах үүднээс худалдан авах ажиллагааны цахим тогтолцоог бий болгох зорилтыг тавьж ажилласан.

2015 оноос Төрийн худалдан авах ажиллагааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлжнэгэн томоохон алхамыг хийлээ.

Бидэнтэй хамтран ажилладаг төрийн байгууллагууд болон энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж  аймаг орон нутгийн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаа Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Шилэн дансны хууль хэрэгжисэнтэй холбогдуулан   өмнөх цахим хуудсыг шинэчилж байгаа тул төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн шинэ боломжуудыг орон нутагт бий болгох нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай энэ хуудаснаа аялан танилцаж, багагүй мэдээллийг олж авна гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэн манай цахим хуудаст тавтай морилно уу.    

Баян-Өлгий аймгийн Худалдан авах албаны дарга Х.Саулеш

HomeБидний тухайМэндчилгээ