Аймгийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, төрөх тасгийн дээвэр, гадна засал“-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: “Аймгийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, төрөх тасгийн дээвэр, гадна засал“-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: БӨА-017/2016

Баян-Өлгий аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Аймгийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, төрөх тасгийн дээвэр,  гадна засал” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

Тендер ньтүүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

- Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс  багагүй байна.

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

- Ижил төстэй ажил нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд хамгийн багадаа нэг удаа 165 сая төгрөгөөс багагүй төсөвт өртөгтэй их засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байна.

- Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

 2.1.2. Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

4 800 000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөгийн тендерийн баталгаа гаргана. Хүчинтэй хугацаа: 2016 оны 06 дугаар сарын 05-ний өдрийг дуустал байна.

Тендерийг 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03 дугаар сарын 24 -ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү: тооцно

Сонирхсон этгээд тендерийн тодруулга болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                   Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байр,

110 тоот өрөө. Худалдан авах ажиллагааны алба

Утас: 7042-7593, 7042-3111, 9942-2888.

Холбоо барих мэдээлэл

Утас: 70427593, 70423111

 

Худалдан авах ажиллагааны алба

АЗДТГазрын байр,110 тоот өрөө

 5 -р баг - Өлгий сум
Баян-Өлгий аймаг- Монгол Улс

 

 

HomeТендер шалгаруулалтАймгийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, төрөх тасгийн дээвэр, гадна засал“-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах