ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2016/04/13

БӨА-040/2016

$11.       Баян-Өлгий аймгийн ЗДТГ нь Аймгийн төвийн Цэвэрлэх байгууламжийн иж бүрэн засварын ажлын зураг төсөл-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул тус зөвлөх үйлчилгээг  гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

 

$12.       Зөвлөх үйлчилгээний тендерийг нэг үе шаттайгаар, нээлттэй тендер хэлбэрээр 30 хоногоор зарлаж байна. 

$13.       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  бага үнийн  аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

$14.       Зөвлөхийн ирүүлэх тендер нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

                - Техникийн санал -  /тусдаа PDF файл/

                - Санхүүгийн санал - /тусдаа PDF файл/

               

$15.       Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

$16.       Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

$17.       Тендер ньтүүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

$18.       - Сүүлийн 2 жил буюу  2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

$19.       - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

$110.    - Ижил төстэй ажил нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд ядаж нэг удаа дэд бүтцийн зураг төсөл боловсруулсах зөвлөх үйлчилгээний  үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байна.

$111.    - Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

          1.4.5. Усны барилга байгууламжийн зураг төсөл.

Тендерийг 2016 оны 05 дугаар сарын  13-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байр, 110 тоот өрөө.

Утас: 7042-7593, 7042-3111.

Тендер ирүүлэх хаяг: meps.gov.mn

Холбоо барих мэдээлэл

Утас: 70427593, 70423111

 

Худалдан авах ажиллагааны алба

АЗДТГазрын байр,110 тоот өрөө

 5 -р баг - Өлгий сум
Баян-Өлгий аймаг- Монгол Улс

 

 

HomeТендер шалгаруулалтЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА