Өлгий сумын төвд шинээр барих болон шинэчлэх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах ажил

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.  Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь “Өлгий сумын төвд шинээр барих болон шинэчлэх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ  байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.  Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд шинээр барих болон шинэчлэх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гүйцтгэгчийг сонгох” болно.

3.  Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

Үүнд:

3.1  Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар

3.2  Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл

3.3  Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татварын байгууллагын тодорхойлолт/

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.  Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байр, 1 давхар

Орон нутгийн өмчийн газар, 122 тоот

Б.Ботакөз, утас:99428007

  

Холбоо барих мэдээлэл

Утас: 70427593, 70423111

 

Худалдан авах ажиллагааны алба

АЗДТГазрын байр,110 тоот өрөө

 5 -р баг - Өлгий сум
Баян-Өлгий аймаг- Монгол Улс

 

 

HomeТендер шалгаруулалтӨлгий сумын төвд шинээр барих болон шинэчлэх хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах ажил