АЛСЫН ХАРАА
Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлсэн, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангасан, төрийн мэргэшсэн байгууллага болох.
Эрхэм зорилго:
Орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтыг хуулийн дагуу хэрэгжүүлж, өмчид бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, өрсөлдөх тэгш боломжтой хариуцлагатай, үр ашигтай зохион байгуулахад оршино.
Зорилт:
Орон нутгийн өмчийн газар нь эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дор дурдсан зорилтыг ханган ажиллана:
Орон нутгийн өмчийн харилцааны чиглэлээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн өмчийн харилцааны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, түүний хэрэгжилтийг ханган ажиллах,
Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, компани, үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулах, үр ашигтай ажиллуулахад хяналт тавьж орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх,
Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэхэд бүртгэлээр хяналт тавих,
Орон нутгийн өмчийн Улсын үзлэг, тооллогыг тухайн жилд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, нэгтгэн тайлагнах,
Орон нутгийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр олж авах харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах,
Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид бүртгэлээр хяналт тавих, зөрчлийг арилгуулах,
Худалдан авах ажиллагааны чиглэлээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах,
Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, тайлагнах;
Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах