Танилцуулга
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох “Худалдан авах ажиллагааны газар”-ыг 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдөр А/699 тоот захирамжаар шинээр байгуулсан. Тус газар нь Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хүрээнд, нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдан авах ажиллагааг нэгтгэх, төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг болно.