Тендерт оролцогчдын анхааралд

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 6.1.3-т заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны систем нь Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Шүүхийн шийдвэрээр өртэй эсэх тодорхойлолт”-ыг www.tender.gov.mn системд тендерт оролцогчид цахим хэлбэрээр авдаг боллоо.

Тус тодорхойлолтыг авах заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.