Мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн А/488 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид орон нутагт худалдан авах ажиллагаа, орон нутгийн өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт хамгаалалт гэсэн 2 чиглэлээр төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж ажилладаг.

Орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчит 167 хуулийн этгээдийн орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, өмчийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж ажилладаг. Орон нутгийн өмчийн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэн бүртгэлээр хяналт тавих, орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэх, шилжүүлэх эд хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль, эрх зүйн акт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх, ил тод нээлттэй, шилэн тендер шалгаруулалтын бодлого баримтлан, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олон, хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН

ДАРГА Т.НАЗЫМ