ЭЭЖҮҮДЭЭ БАЯРЛУУЛАВ

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОНӨГ-ын хамт олныхоо ээжүүдийг баярлуулав.

Уг үйл ажиллагаанд ЭЭЖ нарын төлөөлөл болох 8 хүн оролцож Цэцэгт мэндчилгээний  болон бяцхан сэтгэлийн бэлэг гардуулан нэгэн өдрийг хамт өнгөрүүлэв.  Манай байгууллага нь жил болгон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил ээжүүдийгээ баярлуулснаараа онцлог боллоо.

Бусад байгууллага аж ахуй нэгжүүдийг ч эзнээ олсон сайн сайхан үйлс хийхийг уриалж байна. Монголын мянга мянган ээжүүд аз жаргалтай, эрүүл энх, элэг бүтэн байгаасай.

Улс эх орныхоо хөгжлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч, амьдралаа зориулж буй Эрхэм хүндэт ээжүүд, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд Та бүхэндээ “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” Олон улсын өдрийн халуун мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.