Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, Казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт “НАУРЫЗ” баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчдад нас харгалзахгүйгээр үндэсний хувцас өмссөн зургийг тухайн байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж, үндэсний хувцсыг сурталчлах уралдаан зарласан билээ.
Уралдаанд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагчид нэгдэж, Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нийт ажилтан албан хаагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР