БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС НАУРЫЗ БАЯРЫГ УГТАН “АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ ХУВЦСЫГ СУРТАЛЧЛАХ ” УРАЛДААН

“НАУРЫЗ” баяр бол урин хавартай золгосныг угтан улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлөвийг билэгдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, найрамдал нөхөрлөлийн салшгүй хэсэг юм.

Энэ ч утгаараа Нэгдсэн Үндэсний Байгууллага Наурызыг Олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс казах түмэн маань үеийн үед уламжлан ирсэн ёс заншил, соёл иргэншлээ наурызын баяраар дамжуулан дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, таниулах онцгой ач холбогдолтой юм. Төр, Засаг маань ч “НАУРЫЗ” баярыг Цагаан сартай адил эрхэмлэж, казах түмэнд ямагт хүндэтгэл үзүүлдэг. Түүнчлэн Олон ястан үндэстний өлгий нутаг болох Баян-Өлгий аймаг маань Казах,Урианхай, Дөрвөд, Тува ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэдгээрээ онцлогтой юм.

Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, Казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт “НАУРЫЗ” баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас 03 дугаар сарын 16-ны өдрөөс  эхлэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчдад нас харгалзахгүйгээр үндэсний хувцас өмссөн зургийг тухайн байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж, үндэсний хувцсыг сурталчлах уралдаан зарласан билээ

Уралдаанд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагчид нэгдэж, Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын нийт ажилтан албан хаагчдыг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР