ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны салбарын “НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН”-ийг 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт, зөвлөгөөний онцлог нь удахгүй орон даяар болох гэж байгаа төрийн өмчийн, улсын нэгдсэн тооллоготой холбогдуулан, мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилготой юм.

Сургалт, зөвлөгөөнд 21 аймаг болон нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагчид хамаарагдаж, сургалтад хамрагдсан аймгийн Орон нутгийн өмчийн газрууд, ТӨБЗГ, ТХААГ-ын албан хаагчдын дунд спортын арга хэмжээг зохион байгууллаа.