ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГОД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД БҮХ БАЙГУУЛЛАГЫГ ХАМРУУЛНА

Монгол Улсын Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газраас 04 дүгээр сарын 29 буюу ирэх баасан гарагт сургалт зохион байгуулна.

Сургалтанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд, санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид зэрэг 400 гаруй хүн сургалтад амаарагдах ба, улсын үзлэг, тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөх юм.

Энэ онд хийх үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны улсын үзлэг, тооллого” хэмээх гарын авлагыг бэлтгэн, гаргасан бөгөөд энэ удаагийн сургалтад оролцогчдод тараан өгч, сургалтын төгсгөлд програмын болон хөрөнгийн цахим сургалтын үр дүнгийн талаар ярилцахаар төлөвлөөд байна.

Иймд Сургалтанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид заасан хугацаанд бүрэн хамаарагдаж идэвхитэй оролцохыг анхааруулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР