АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД БҮХ БАЙГУУЛЛАГУУДАД ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран, аймгийн Орон нутгийн өмчийн газраас өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг эхэллээ.

Энэ онд хийх үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа болно.

 

 

Тооллогод Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, санхүү, төрийн сангийн мэргэжилтнүүд, нягтлан бодогчид зэрэг холбогдох албан тушаалтнуудыг заасан хугацаанд бүрэн хамаарагдаж идэвхтэй оролцохыг анхааруулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР