ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улс орон даяар хэрэгжиж байгаатай холбогдуулан тус аяны хүрэнд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажилтан, албан хаагчид 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 100 ширхэг хус модыг хуваарилсан талбайд тарьлаа.

Газрын даргаас үүрэг болгосны дагуу байгууллагын албан хаагчид суулгацыг долоо хоногийн баасан гараг болгон  усалаж, орчны бохирдлыг цэвэрлэх ажлыг хийж, арчилах, ургуулах ажлыг хариуцах ажлын хэсэг гаргав.

БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР