Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, МАНУТХГХ захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан, МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбараас зохион байгуулсан Ховд гол түүний ашиглалт, орчны бохирдлын талаар олон нийтийн анхаарлыг хандуулах, ус, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан Ховд голын эргийг цэвэрлэх олон нийтийн арга хэмжээнд Аймгийн орон нутгийн ажилтан албан хаагч нар идэвхтэй оролцлоо.
