Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойн баяр боллоо

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд салбарын албан хаагчдын уулзалт, салбарт тулгамдсан асуудал цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ 2023 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд худалдан авах ажиллагааны салбарт олон жил ажилласан албан хаагчдыг төрийн одон меделиар шагнаж урамшуулсан юм.

Мөн спортын арга хэмжээнд Баруун бүсийн /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/ баг тамирчид Сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, Гар бөмбөгийн төрөлд мөнгөн медель, ширээний теннисийн төрөлд мөнгөн медель тус тус шалгарлаа