БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Баруун бүсийн орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын харилцан туршлага судлах, уялдаа холбоотой ажиллах, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль түүний хэрэгжилт үр дүнгийн талаар харилцан ярилцах, сайн туршлагуудаа хуваалцахад зорилгын хүрээнд бүсийн сургалт зөвлөгөөн боллоо.

Тус арга хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 07-10-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт болсон ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Баян-Өлгий, Баянхонгор,  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд  аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга, мэргэжилтнүүд, ажилтнууд  оролцов.