“ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ХҮРЭЭНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Цахим үндэстэн” болох арга хэмжээг эрчимжүүлж, цаасан суурьтай үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхийн зэрэгцээгээр төрийн цахим үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хамтран “Цахим аймаг ” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, иргэд, олон нийтийн цахим ур чадвар олгох сургалт Баян-Өлгий аймгийн Номин” худалдааны төвийн 2 давхарт “Достых” хурлын зааланд  2023 оны 10 сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа. Төрийн 55 байгууллагын 161 албан хаагчид уг сургалтад хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.