НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

1.Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Улаанхус сумын Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Эмнэлгийн хуучин барилгын нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

 2.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:

Дуудлагын худалдаа болох хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд
Худалдах доод үнэ 3,860,787 / Гурван сая найман зуун жаран мянга долоон зуун наян долоон /төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25 хувь буюу 965,200 /есөн зуун жаран таван мянга хоёр зуун / төгрөг
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар:5180909523

Дансны нэр: Орон нутгийн өмчийн газар

3.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.

4.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах 

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг Эрүүл мэндийн төвд очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, бусад мэдээллийг Аймгийн Орон нутгийн өмчийн газрын албаны утсаар асууж тодруулна уу.

            Холбогдох утасны дугаар: 7042-7593,99583987, 99125905