МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

                        🇲🇳 Монгол бахархлын өдөр 🇲🇳

      Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Энэ баяраар үүх түүхээ шүтэж, есөн цагаан тугаа дээдлэн шүтдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

     Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Их Эзэн Чингис Хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн мэнд дэвшүүлье.