НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар тогтоолоор батлагдсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Лексус-470 маркийн 60-57 БӨА улсын дугаартай автомашиныг хуулийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 14 цагт зохион байгуулагдлаа.

Орон нутгийн олон нийтийн радиогоор 3 хоногоор, тус газрын веб сайт болон фэйж хуудсаар дамжуулан зарлаж, нийт 55 иргэн бүртгүүлж үүнээс 25 иргэн цагтаа ирж материалын шаардлага хангасан 23 иргэн оролцлоо.