“АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЭБАТ-УУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаар эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ЭБАТ-уудыг чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2024.10.11/ Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын зааланд зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Тэрбиш, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ц.Баасандэлгэр нар зааж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгон хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх юм.
Сургалтад тус газрын дарга Т.Назым, Хууль эрх зүй, хүний нөөц хариуцсан ажилтан Ц.Кенжегүл нар оролцож байна.