ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА, ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд мэдээллийн нэгдсэн шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд 1995-аас 2023 оны өгөгдөл мэдээллийг хөрвүүлэх ажил хийгдэж буйтай холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн холбогдох мэдээллийг цахимаар солилцох боломжгүй болсон талаар мэдэгдсэн тул уг мэдээлэлтэй холбоотой цахим лавлагаа авах боломжгүй болсоныг мэдэгдэж байна. Иймд тендерт оролцогчид Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөлтийн холбогдох мэдээллийг цаасаар хавсарган ирүүлэхийг анхаарна уу.
Холбогдох албан бичгийг хавсаргав.