СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сургалтыг Аймгийн ЦГ-ын замын цагдаагийн ахлах зохицуулагч, ахмад Р.Жанат зохион байгуулж, уг сургалтад тус газрын албан хаагчид хамрагдлаа.
           Монгол Улсын Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, энэ оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсан.
           Энэхүү эцэслэн батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хууль тогтоолыг ёсчлох” гэсэн 4 дүгээр бүлэгт заасны дагуу хуулийн эцсийн найруулгыг хянаж, энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж, Улсын Их хурлын дарга гарын үсэг зурж ёсчлон 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар хүргүүлсэн байна.