“И-МОНГОЛ АКАДЕМИ”-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолоор “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах ажлын хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний саналыг авч, орон нутагт харилцан адилгүй үзүүлдэг 1475 үйлчилгээг 1 стандартад оруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзулаар ахлуулсан ажлын хэсэгтэй тус газрын дарга Т.Назым,Сургалт,сурталчилгаа,мэдээлэл технологи хариуцсан ажилтан Х.Алмагүл, Архив,бичиг хэргийн эрхлэгч М.Толхын нар санал солилцож, төрийн албан хаагчдын нэгдсэн ERP системийн үйл ажиллагаатай танилцаж нэмэлт мэдээллүүд авч ажиллаа.