АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ЭЭЖҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Худалдан авах ажиллагааны газар болон Орон нутгийн өмчийн газрын ажилтан, албан хаагчдын ээжүүдийг баярлуулав.
Уг үйл ажиллагаанд ЭЭЖ нарын төлөөлөл болох 18 хүн оролцож Цэцэгт мэндчилгээний болон бяцхан сэтгэлийн бэлэг гардуулан нэгэн өдрийг хамт өнгөрүүлэв.Манай байгууллага нь жил болгон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил ээжүүдийгээ баярлуулснаараа онцлог боллоо.
Бусад байгууллага аж ахуй нэгжүүдийг ч эзнээ олсон сайн сайхан үйлс хийхийг уриалж байна. Монголын мянга мянган ээжүүд аз жаргалтай, эрүүл энх, элэг бүтэн байгаасай гэж хүсэн ерөөе!