ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 42 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт шалгалт хийх ажлын хэсэг тус аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн бүх төрийн албан хаагчдад сургалтыг М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт  зохион байгууллаа.