ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

УИХ-ын 2023 оны Намрын чуулганаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг танилцуулах, сурталчлах ажлын хэсэг тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, сумдын Хамтарсан багийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын баг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эхийн зөвлөл, хүүхдүүдийн төлөөлөл зэрэг иргэдэд танхимаар мөн цахимаар мэдээлэл хүргэж, хуулийн танилцуулгыг зохион байгууллаа.
Уг танилцуулах уулзалтад тус газрын Эцэг, эхийн зөвлөлийн дарга А.Багдад, нарийн бичгийн дарга Х.Алмагүл нар оролцлоо.