2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ГАРЫН ҮСЭГ ҮЗЭГЛЭН АЛБАЖУУЛАВ.

Аймгийн Засаг дарга А.Камелият өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэн цэгнэж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ажиллах гэрээг үзэглэв.
Байгууллагууд салбар яамнаас аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болон чиг үүргийнхээ дагуу энэ онд хийж хэрэгжүүлэх ажилтай уялдуулан боловсруулагдсан гүйцэтгэлийн төлөвлөгөөг ийнхүү батлууллаа.