Олон Улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, эмээ, өвөө, энхрий хөөрхөн үрсдээ Олон Улсын Гэр бүлийн өдрийн мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Дэлхий нийтээр 05 дугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол Улс дэлхийн чиг хандлагад нийцүүлэн, гэр бүлийн үнэ цэнэ, уламжлал, эерэг харилцаа, гишүүдийн тэгш оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах хэлбэрээр 2003 оноос эхлэн тэмдэглэж ирсэн.