“Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны А/36 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу сумдад Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсэг 11 дүгээр сарын 18-25-ний өдрүүдэд Бугат, Цэнгэл, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур, Дэлүүн сумдад ажиллаа.